Wednesday, April 13, 2011

Танилцуулга

Манай сургууль:
  • 1993 онд байгуулагдсан Монголын анхны хувийн хэвшлийн сургуулиудын нэг юм.
  • Сургууль байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл боловсрол, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын салбарт 1000 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн.
  • Өнөөгийн байдлаар
- Магистр
- Бакалаврын түвшний сургалт явуулж байна. 

Эрхэм зорилго

Хүмүүнлэг нээлттэй үйлчилгээ
Хэрэгцээнд түшиглэсэн сургалт
Бүтээлч, чадавхитай мэргэжилтэн

Манай онцлог

Чадварт суурилсан сургалт
Гэгээрэлд чиглэсэн боловсрол

МАНАЙ ДАВУУ ТАЛ
  • Сургалт чанартай, дотоод гадаадын оюутныг 15 жил сургаж төгсгөсөн чанартай сургалт, туршлага
  • Сургалтыг орчин үеийн техник технологийг ашиглан шинэлэг, сонирхолтой хэлбэрээр явуулна.
  • Төгсөх ангидаа оюутан зайнаас суралцах боломжтой
  • Хотын аль ч дүүргээс сургуульдаа нэг унаагаар ирнэ
  •  
    ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ

    ТЭТГЭЛЭГ
  • Монгол Улсын Засгийн Газрын 177-р тогтоолын 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7, 2.1.8-р заалтын дагуу оюутныг тэтгэлэгт хамруулна.
  • Амжилттай суралцаж байгаа оюутан захирлын нэрэмжит болон хамтран ажилладаг байгууллагуудын тэтгэлэгт хамрагдах боломжтой
ХӨНГӨЛӨЛТ
  • Улсын чанартай олимпиадад, улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагчийг тухайн мэргэжлийн чиглэлээр нь шалгалтгүй шууд элсүүлнэ.
  • Улс болон аймаг орон нутагт зохиогдсон яруу найргийн наадамд шагналт байр эзэлсэн сурагчийг монгол хэл, уран зохиолын ангид шалгалтгүй шууд элсүүлнэ.
  • 2 болон түүнээс дээш улирал дараалан онц суралцаж, эрдэм шинжилгээ, удирдан зохион байгуулах ажлын амжилт гаргасан оюутны сургалтын жилийн төлбөрийг 50 хүртэл хувиар хөнгөлнө.
  • “Оюутны гарын авлага” номыг үнэ төлбөргүй олгоно.

Мэдээлэл зүйн хичээл

Орчин үеийн компьютер нь доорхи таван төрлийн мэдээллийг( 1) хүлээн авч, (2) боловсруулж,( 3) хадгалж, (4)гаргаж чаддаг электрон машин юм. Үүнд: ·Тоон мэдээлэл (тоонууд) ·Текстэн мэдээлэл (үсэг, үг, өгүүлбэр, текст) ·Графикан мэдээлэл (Зурмал зураг, фото зураг, шугам зураг) ·Дуу авиан мэдээлэл (хөгжим, яриа ,дуу авиа ) ·Видео мэдээлэл (видео кино, хүүхэлдэйн кино, кино зураг) ·Дээрх таван төрлийн мэдээллийг хамтад нь мультимедиа хэмээн нэрлэдэг. Хэрэв компьютер энэ бүх таван төрлийн мэдээлэлтэй ажиллаж чадах бол түүнийг мультимедиа компьютер гэнэ. Харин энэ таван төрлийг мэдээллийг хэрэглэж байгаа компьютерийн программыг мультимедиа программ гэнэ. Компьютер тоотой сайн ажиллаж, түүгээр юу дуртайгаа хийж чаддаг. Тоон хялбарханаар дохио болгон хувиргаж болдог. Мэдээлэл компьютерт дохио хэлбэрэр ордог. Дохионуудыг компьютер хоёртын код [binary code] гэж нэрлэдэг дохионы хэлнийхээ тусламжтайгаар маш амархан тоо болгон хувирган. Хоёртын код нь дурын тоог нэг ба тэгийн тоогоор дүрслэх боломж олгоно. Хэрэв дохио байвал түүнийг “нэг”-ээр дохио байхгүй бол тэгээр тэмдэглэнэ. Дохиог буюу нэг тэгүүдийг компьютерт бит гэж нэрлэнэ. Найман бит нийлээд байтыг үүсгэнэ. Нэг байтанд нэг тэмдэгт буюу нэг үсэг, эсвэл тэгээс 255 хүртэлх нэг тоог, эсвэл график дүрсийн нэг цэг хадгалагдана.255-аас их тоонд хоёр ба түүнээс дээш тооэы байт шаардагдана. Жишээлбэл, 2000 гэсэн тоо нь 255-аас их учир түүнийг 00000111 11010000 гэсэн хоёр байтаар илэрхийлэгддэг байна. Харин текёт, график, дуу авиа ба видео мэдээллийг компьютер эхлээд тоо руу хөрвүүлээд, дараа нь тэр тоогоо дохио болгон хувиргана. Үүний дараа тэдгээр дохионуудыг битүүдээс тогтсон байтуудаар тэмдэглэж бичнэ. Ийнхүү компьютер бүх төрлийн мэдээллийг хоёртын кодонд хөрвүүлж ижилхэн хэлбэрт буюу байтын хэлбэрт хадгалдаг учраас тэдгээр мэдээллийг бүгдийг нь өгөгдлүүд гэсэн нэг нэр томъёогоор нэрлэдэг. Компьютерт их хэмжээний өгөгдлүүдийг хэмжихийн тулд дараахь нэгжүүдийг хэрэглэдэг. Үүнд: 8 Bit (бит )=1B(байт) (1 тэмдэгт) 1KB(килобайт) =1024B (1000 гаруй тэмдэгт) 1MB(Мегобайт)=1024KB(1сая орчим тэмдэгт) 1GB(Гегобайт)=1024MB(1 миллиард орчим тэммдэгт ) 1TB (теробайт)=1024GB (1 триллион орчим тэмдэгт

Tuesday, April 12, 2011

МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР





8-р анги
Бүлэг сэдэв нэгж хичээлийн сэдэв Ээлжит хичээлийн сэдэв
1 Мэдээлэл 3 цаг Компьютерт мэдээлэл дүрслэх 3 цаг Тооллын систем, 2-тын тооллын систем 2т, 10т, 16тын тооллын систем
2 Дасгал ажил Хоёртын тооллын системээс аравтын тооллын системд хөрвүүлэх (D<--->B)
3 Дасгал ажил Арван зургаатын тооллын системээс аравтын тоолын системд хөрвүүлэх (H<--->B)
4 Загвар 2 цаг Загварыг бүтээх процесс Загварчлал Загвар, Загвар бүтээх дараалал
5 Загварчлах арга Симуляци, загварчлах арга
6 Алгоритм 5 цаг Алгоритмын төрөл Давтлага Шугаман алгортимыг сэргээн сануулах
7 Салаалсан алгоритм Гүйцэт, гүйцэт биш салаалсан алгоритм
8 Давталттай алгоритм Параметрт давталт
9 Дасгал ажил Салаалсан давталттай алгоритмын жишээ дасгал бодох
10 Сорил Мэдээлэл, Загвар, Алгоритм сэдвийн сорил
11 Компьютер 7 цаг Компьютерийн техник хангамж Боловсруулалт хийх төхөөрөмж CPU, RAM, MAINBOARD, Тэжээлийн блок
12 Холболтын төхөөрөмж MODEM, Кабель, LAN CARD
13 Компьютерийн програм хангамж Файл, файлын систем Файл, файлуудын шинж чанар, параметр
14 Файл хавтастай ажиллах Хавтас үүсгэх, файл зөөх хуулах, устгах, нэр өөрчлөх
15 Дадлага ажил
16 Файл, хавтсыг хайх Start->Search
17 Олон программын орчин Windows систем нь олон программын орчин, идэвхтэй идэвхгүй цонх
18 Хяналт, шинжилгээ, үнэлгээ
19 Дадлага ажил, анализ
20 Мэдээллийн технологи 14 цаг Мэдээллийн технологийн хөгжил Мэдээлэл солилцох технологи Мэдээллийн төрлөөс хамаарч боловсруулах технологийг тодорхойлох, сонгох, жишээн дээр тайлбарлах
21 Мэдээллийн технологийн хэрэглээ Хүснэгт боловсруулах Ms Excel програм Ажлын хуудас, өгөгдөлтэй ажиллах, ажлын хавтас, ажлын хуудасны тухай,өгөгдөл засварлах
22 Мөр, баганы хэмжээ өөрчлөх нүд,мөр,багана, муж, ажлын хуудас сонгох, ажлын талбарыг хэлбэржүүлэх
23 Дасгал ажил Өгөгдөлтэй ажиллах, ажлын талбарыг хэлбэржүүлэх
24 Хялбар тооцоолол хийх Нүдэнд томъёо оруулах, нэмэх, хасах, үржих, хуваах, зэрэг дэвшүүлэх, язгуур гаргах
25 Дасгал ажил
26 График байгуулах График байгуулах, Insert->Chart
27 Дасгал ажил
28 Интернэтийн хэрэглээ Цахим шуудан цахим хаяг, цахим шуудан ашиглах
29 Захиа бичих, хариу бичих захиа бичих, дамжуулах, хариу захиа бичих
30 Захидалд файл хавсаргах захидалдаа файл хавсаргаж явуулах. Attach file
31 Дасгал ажил Цахим шуудан солилцоход баримтлах зарчмууд
32 Интернет яриа Бичвэр яриа, утасны яриа, видео яриа, интернет ярианд баримтлах зарчмууд
33 Интернетээс мэдээлэл хайх вэбээр ,зургаар хайлт хийх www.google.mn
34 Хяналт, шинжилгээ, үнэлгээ Мэдээллийн технологи айг үнэлж дүгнэх
35 Дадлага ажил, анализ




9-р анги
Бүлэг сэдэв Нэгж хичээлийн сэдэв Хичээлийн сэдэв
1 Мэдээлэл 2 цаг Компьютер ашиглаж асуудал шийдвэрлэх Мэдээллийг цуглуулж, шинжлэх, цэгцлэх
2 Мэдээллийг харьцуулж үнэлэх
3 Загвар 2 цаг Объектын графикан загвар Графикан загвар
4 Мэдээллийн график дүрслэлийг компьютерт загварчлах
5 Алгоритм 6 цаг Давталттай алгоритм Параметртэй давталт
6 Эхэндээ нөхцөлтэй давталт
7 Дасгал ажил
8 Төгсгөлдөө нөхцөлтэй давталт
9 Дасгал ажил
10 Сорил
11 Компьютер 7 цаг Компьютерийн техник хангамж Хэвлэх төхөөрөмжийг үйлдлийн системдээ тохируулан суулгах
12 Скайнерийг үйлдлийн системдээ тохируулан суулгах
13 Зөөврийн дискийг үйлдлийн системдээ тохируулан суулгах
14 Компьютерийн програм хангамж Програмуудыг ашиглан хялбар даалгавруудыг гүйцэтгэх
15 Дадлага ажил
16 Компьютерийн хөгжил Орчин үеийн компьютерийн үзүүлэлтүүдийг тайлбарлах
17 Хэрэгцээндээ тохируулан компьютерээ сонгох
18 Хяналт, шинжилгээ, үнэлгээ
19 Дадлага ажил, анализ
20 Мэдээллийн технологи 14 цаг Мэдээллийн технологийн хэрэглээ Илтгэл тавихад зориулсан програм
21 Илтгэлийн дэлгэцийг шинээр үүсгэх
22 Слайд нэмэх ба устгах
23 Зураг, дуу, график оруулах
24 Хөдөлгөөн оруулах
25 Дадлага ажил
26 Дадлага ажил
27 Интернэтийн сүлжээ, хэрэглээ Компьютерийн сүлжээ
28 Интернетийн бүтэц
29 Мэдээллийг хайх ба цуглуулах
30 Мэдээллийг нэгтгэх, илгээх
31 Интернетээс мэдээлэл хайх
32 Дадлага ажил
33 Майлээр мэдээлэл дамжуулах дасгал
34 Хяналт, шинжилгээ, үнэлгээ

Дархан цаазтай амьтад

 Цөөвөр чоно

Цөөвөр чоно /Cuon Alpinus Pallas/ нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох нохдын овогт багтдаг. Янгир, аргаль элбэгтэй хад цохиотой уулсаар байрладаг. Алтайн өвөр говьд Аж богдын зүүн үзүүрээс Хачгийн уул нутагт үзэгддэг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Монгол улсын ан агнуурын хуулинд цөөвөр чоно агнахыг хориглосон заалт оруулах, амьдрахуйн зүйг нь судалж хамгаалах арга хэмжээ боловсруулах зорилгоор хамгаалалтанд авсан.
Монгол бөхөн
Монгол бөхөн /Saga tatarica mongolica Bannikov/ нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийн гоц ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэм талд нутаглана.
Шаргын говийн өмнөд, баруун хойт хэсгээр уулсын бэлээс говийн зах хүртэлх 30 км хүртэл өргөн, 140 орчим км урт зурваст Бумбатын тал, Өгөөмөрийн тал, Далан түрүү, Тунгалаг, Дугуйн далан, Шагшигийн дөрөлж, Адуун чулууны гүдэн, Ихэс нуурын хотгорт үлджээ. Мөн хар ус нуураас урагш Алтайн уулсын бэлээр хэсэгхэн газар цөөн тооны бөхөн байдаг.
1981 оны байдлаар Шаргын говьд 1000 шахам толгой , Ховд аймгийн Манхан сумын орчим 30 бөхөн байжээ. Шаргын говьд Монгол бөхөнгийн нөөц газар, Манхан сумын нутагт бөхөн чөлөөтэй байрших тайван бүс тогтоох зорилгоор хамгаалалтанд авсан. Монгол улсад бөхөн агнахыг 1930 оноос эхлэн хуулиар хориглосон. Устах аюулд орсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны 1-р хавсралт болон Байгаль түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын Улаан номонд нэр нь оржээ.

Хавтгай

Хавтгай / Camelus ferus, Przewalskii / нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Хайрган ба элсэрхэг хөрст загт цөл , говийн зээргэнэ харганат аараг толгод, уулсийн бэл, жалга , дов сондуул бүхий хотос хоолойд байршина. Монгол нутагт Эдрэнгийн нурууны өвөр бэлээс урагш, баруун хэсгээр Шивээт улаан , зүүн хэсгээр Цагаан богд , урд хэсгээр улсын хил орчмын нутагт тархсан. Байгаль, түүний нөөцийг  хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Хавтгай агнах , түйвээхийг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалжээ. Улирлын үндсэн бэлчээр уудаг задгай усыг нь хүн суурьшиж, мал бэлчээхээс чөлөөлж тайван бүс тогтоох, үргээж түйвээхгүй байлгах гэрийн тэмээтэй холилдож эрлийзжихээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор дархалсан. 
Мазаалай
Мазаалай /Ursus pruinosus Blyth/  нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох баавгайн овогт багтддаг. Говь цөлийн хадат уулс, хавцал хөндийд булаг шанд баянбүрд, задгай усны ойролцоо нутаглана. Хадны агуй, хонгил, зэгс, заг, сухайн ширэнгэд хэвтэр үүрээ засч ичээлнэ.
Монгол нутагт Баруун хэсгээр Аж богдын зүүн үзүүр, Зүүн хэсгээр Тост Нэмэгт уул, хойд хэсгээр Захуй, Зарман, Эдрэнгийн нуруу, урд хэсгээр улсын хил хүртэл тархсан. Монголд 1985 оны байдлаар 30 гаруй мазаалай бүртгэгдсэн. 
Монгол хулан

Монгол хулан / Equus Hemionus Hemionus pallas / нь хөхтөн амьтны аймгийн Битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг. Говь цөлийн намхан уулс, дов толгодын завсрах уужим хөндий, хотос хоолой , бэлийн хялгана, улаан шаваг, үетэн баглуур , заг , харгана хатуу дагжуур хөрстэй нутагт байршина. Монгол оронд Булган голын адгаас Галбын говийн зүүн зах буюу 110-р уртраг хүртлэх алтайн өмнөх говиуд, Өмнөговь, Дорноговь , говийн баруун хэсгээр тархсан. Байгаль түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Монголд 1953 оноос эхлэн Хулан агнахыг хуулиар хориглон дархалсан. Устах аюулд орсон зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны 301-р хавсралтанд орсон.


Monday, April 11, 2011

Манай орны ойд ургадаг зонхилох мод сөөг

 Монгол оронд нийт 146 зүйлийн мод бутлаг ургамал ургадаг бөгөөд үүнээс 90 гаруй зүйлийн мод ургадаг. Моддыг навчит ба шилмүүст гэж ангилдгийг бид мэднэ. Манай оронд нийт 15 зүйлийн (шинэс, хуш, нарс, гацуур, жодоо, арц,зээргэнэ) шилмүүст мод, сөөг ургадаг. Эдгээрээс гол ач холбогдол, зонхилох шинжийг нь харгалзан товчлон танилцуулъя
Шилмүүст модод:
 
Шинэс |Хар мод| (нийтлэг нэр: сибирь шинэс, латин нэр: larix sibirica)
Сибирь шинэс нас гүйцсэн үедээ 25-30 метр дундаж өндөртэй, зохистой нөхцөлд 45 хүртэл метр өндөр ургадаг, 500 гаруй жил насалдаг, харьцангуй гаулиг нарийхан иштэй, жил бүрийн 9 сарын сүүлээр шилмүүс нь шарлаж унаад 5 сарын сүүл 6 сарын эхээр цэцэглэн шинэ шилмүүс гарч ирнэ. Шилмүүс нь цайвар ногоон өнгөтэй ба богиноссон найлзуур дээр 25-50 ширхэгээр багцлан ургадаг. Нас гүйцсэн моддын холтос нь туйлын зузаан, гүнзгий хагаралтай, бараан саарал өнгөтэй байна. 12- 15 насандаа үржлийн чадвартай болох ба 30 орчим наснаасаа боргоцой өгч эхэлнэ. Боргоцой нь ургаж байх үедээ улаавтар хүрэн өнгөтэй бөгөөд боловсорсон үедээ өндөг хэлбэрийн уртавтар зуйвандуу саарал, цайвар шар өнгөтэй. 9 сарын эхний хагаст үр боловсорч 15-20 өдрийн туршид хийсч унадаг. Хоосон боргоцой нь 3-4 жилийн турш модондоо байх ба мөчиртэйгөө хамт унадаг. Шинэсэн ой шарлах үедээ маш үзэмжтэй сайхан харагддаг. Шинэсний модлог нь механик шинж чанар сайтайгаараа онцлог учраас барилгын сайн материал болдог. Манай улсад сүүлийн жилүүдэд 500-600 мянган шоометр мод барилгад болон түлшинд зориулан бэлтгэж байна. Сибирийн шинэс нь хөрс чийг голдоггүй харин гэрэл нэлээн шаарддаг. Далайн төвшнөөс дээш 2400 хүртэл метрийн өндөрт ургах чадвартай. Манай оронд сибирийн, дагуурын, чекановскийн гэсэн 3 зүйлийн шинэс ургадаг. Сибирийн шинэсний зүйл нь орос болон манай улсад голчлон ургана. Энэ зүйлийн шинэсийг Финлянд Шведэд мод бэлтгэлийн журмаар тарималжуулсан байх бөгөөд бусад орнуудад энэ төрлийг зөвхөн ботаникийн цэцэрлэгт тарьсныг харж болно. Манай орны шилмүүст ойн 72%- ийг шинэсэн ой эзэлдэг ба гол төлөв Хөвсгөл, Булган, Хэнтий болон Төв, Сэлэнгийн нутгаар тархжээ. Хот цэцэрлэгжилтэнд 1950- иад оны эхнээс гудамж, талбайд ганцаар болон хэсэг бүлгээр суулгаж тарималжуулж ирсэн. Одоо шинэсний үрийг тарьж 2-3 настай тарьцаар ойжуулалтыг хийж гүйцэтгэж байна. Сүхбаатарын гудамж, Самбуугийн гудамж талбайд тарьж ургуулсан нь бий. 
 
Хуш (нийтлэг нэр: сибирь хуш, латин нэр: pinus sibirica)
 
Сибирь хуш дунджаар 25 метр, зохистой нөхцөлд 40 метр хүртэл өндөр ургадаг, 700- аад жил хүртэл насалдаг мөнх ногоон ургамал. Өндөг буюу цилиндр хэлбэрийн шигүү титэмтэй, нас гүйцсэн модны оройн хэсэг мохоо, зарим хөгшин хушнууд олон оройтой байх нь элбэг. Шилмүүс нь нарийхан, хатуудуу, 2-5 жил ургаад унаж солигддог. Богиноссон найлзуур дээр 5 ширхэгээр багцлан ургадаг. Хушны самрыг бид хүнсэндээ өргөнөөр хэрэглэж ирсэн. 40-50 орчим наснаасаа боргоцой өгч эхэлнэ. Боргоцой нь 9 сарын сүүлийн 10 хоногоос боловсордог. Их үрийн жил харьцангуй удаан 5-7 жилд нэг давтагддаг. 2002 оны их ургацын жилд Төв аймгийн Мөнгөнморьтоос 142 тонн самар бэлтгэжээ. Модлог нь хөнгөн, харьцангуй бат бөх,зөөлхөн сийлбэр хийхэд нэн тохиромжтой. Хушаар янз бүрийн сийлбэр, авдар сав хийдэг. Баруун Сибирь Урал болон Алтайн нуруугаар өргөн тархацтай. Манай оронд Хэнтий нуруугаар хамгийн их тархацтай, Төв, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудаар ургадаг ба манай орны нийт ойн 11%- ийг хуш эзэлдэг. Хуш нь шинэсэн ойтой нягт холбоотой ургадаг. Хөрсний үржил шим, чийг шаардах байдлаараа дунд зэрэг. Далайн төвшнөөс дээш 2500 хүртэл метрийн өндөрт ургах чадвартай. Үрээр ургадаг, үрийг тарихаас өмнө 2-5 хэмийн дулаанд 2-3 сарын турш эртжүүлэлт хийж бэлтгээд 2 см гүнд 1 метрт 25-30 гр үрээр тарина. Нийслэл хотод Ботаникийн цэцэрлэг, зарим нэг байгууллагын орчинд тарьж ургуулсан нь бий.
 
 
 
Нарс (нийтлэг нэр: эгэл нарс, латин нэр: pinus silvestris)
 
Нарс манай оронд дунджаар 20-24 метр, ургах орчин сайн бүрдсэн тохиолдолд 42 метр хүртэл өндөр ургадаг, дунджаар 600 жил насалдаг мөнх ногоон мод. Титэм нь сийрэгдүү конус хэлбэртэй, нас бие гүйцсэн нь зөв биш өндгөн хэлбэртэй байна. Иш нь дээд хэсгээрээ улаан улаавтар, доод хэсгээрээ хүрэн саарал орог саарал өнгийн зузаан холтостой. Шилмүүс нь нягт гадаргуутай ногоон өнгөтэй, нэг нахианаас хоёр шилмүүс гардаг. Эр цэцэг нь 5 сард цэцэглэн томорч 6 сард тоос хүртэнэ. Үр тогтсоны дараа эр цэцгүүд унаж эм цэцэг нь боргоцой болон ургадаг. Дунджаар 10-15 насны хооронд анх цэцэглэж эхэлнэ. Эгэл нарсны модлог барилгын сайн чанарын материал болдог. 1990 оныг хүртэл манай улс жилд 200,0 мянган шоометр наррсыг барилга болон түлшинд хэрэглэн бэлтгэж байсан. Сүүлийн жилүүдэд Сэлэнгэ, Булган, Хэнтий аймгуудаас нарсыг хулгайгаар маш их бэлтгэн борлуулж байна. Эмнэлгийн хэрэгцээнд нахиа шилмүүсийг хэрэглэнэ. Төв европод өргөн тархсан, далайн төвшнөөс дээш 1600 орчим метрийн өндөрт, цөөнгүй тохиолдолд 2500 хүртэл өндөрт ургасан тааралддаг. Манай орны Сэлэнгэ аймагт ихэвчлэн, Хөвсгөл, Хэнтий, Төв болон Улаанбаатар хотод Богд ууланд бага хэмжээгээр ургадаг, манай орны нийт ойн 6% - ийг эзэлнэ. Ойн ширэгт нимгэн элсэнцэр хөрсөнд ургана. Үрээр сайн ургадаг ба үрийг ил болон хүлэмжинд тарьж ургуулаад 2 настай суулгацыг ойжуулалтанд хэрэглэнэ. Дан нарсаар байгуулсан цэцэрлэгт гудамж нийслэл хотын нэгдүгээр дунд сургуулийн урдуур байдаг. Гэхдээ бас нарсны ургамлын харшил сэдрээх шинжтэйг харгалзах нь зүйтэй.
 
 

Tuesday, April 5, 2011

хаврын загвар

хаварын гоел

Охидын зуны загвар

Навчин даашинз

"Gestuz"-ын энэ хавар зуны загвар

Сүүлийн үеийн моодтой хөл нийлүүлэн алхахыг хүсдэг бүсгүй бүхэн "Gestuz"-ын энэ хавар зуны коллекцод анхаарлаа хандуулна уу. Жирийн гэсэн ойлголт энд үгүй бөгөөд загвар болгон өөр өөрийн гэсэн өвөрмөц, чамин оруулгатай юм.
khdgvjklsdhljhd;fklj
khdgvjklsdhljhd;fklj

Програм хангамж

Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөгдлийн цогц юм. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компакт диск (CD) болон интернэтийн татцаас

өмнө хэрэглээний програм болон үйлдлийн систем нь соронзон диск болон соронзон тууз гэсэн уян орчин дээр бичигддэг байжээ. Одоо програм хангамж нь нийгмийн салшгүй нэг хэсэг болсон байна. Үндсэндээ програм хангамжийг техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг.
Програм хангамжийн давуу тал нь өөрчлөгдөх чадвартаа байх ба хөгжүүлэгчид бизнес, корпорациуд болон ер нь дэлхий дээрх хүн болгонд тус болох төрөл бүрийн програмууд бичиж байна. Одоо үед програмууд янз бүрийн үйлдлийг секундийг хэд хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг.
Өнөөгийн програмууд хүнд хэрэгтэй байхаас сөрөг үйлийн төлөө ч хийгдэж байна.

Агуулга

[нуух]

[засварлах] Төрөл

Ердийн компьютер системийн хувьд програм хангамжийг гурван үндсэн хэсэгт хуваадаг.

[засварлах] Системийн програм хангамж

Техник хангамж, компьютерийн системийг ажиллуулах зориулалттай.
  • төхөөрөмжийн драйвер
  • үйлдийн систем
  • сервер
  • ютилит програм
  • график орчны систем

[засварлах] Програмчлах програм хангамж

Энэ нь програмчлалд зориулагдсан, програмчлахад тус болох зориулалттай.
  • компилятор, компайлер (хөрвүүлэгч)
  • дебаггер (засварлагч, тохируулагч)
  • интерпретер (тайлбарлагч, хэлмэрчлэгч)
  • линкер (холбогч)
  • текст засварлагч
Integrated development environment (нэгдмэл хөгжүүлэлтийн орчин)-д эдгээр үйлдлүүдийг бүгдийг нь багтаасан байдаг.

[засварлах] Хэрэглээний програм хангамж

Хэрэглээний програм хангамж нь эцсийн хэрэглэгчид зориулагдсан, тодорхой үйлдлийг биелүүлэхэд (үүнд ихэнхдээ компьютерийн хөгжүүлэлтэд шууд хамааралгүй) зориулагдсан програм хангамж.
  • мэдээлэл боловсруулах програм хангамж (текст боловсролуулалт, хүснэгтэн мэдээлэл боловсруулалт, и-мэйл гэх мэт)
  • мэдээлэлд хандах програм хангамж (вэб хөтөч, медиа тоглуулагч гэх мэт)
  • энтертайнментийн програм хангамж (видео тоглоом гэх мэт)
  • боловсролын програм хангамж
  • бизнес, байгууллагын програм хангамж (тухайн бизнес, байгууллагад зориулагдаж бүтээсэн програмууд гэх мэт)
  • симуляцийн програм хангамж
  • медиа хөгжүүлэлт (компьютер график, дуу хөгжим засварлах гэх мэт)
  • инженерчлэлийн програм хангамж (CAD гэх мэт)

[засварлах] Гадаад холбоос