Tuesday, April 5, 2011

Програм хангамж

Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөгдлийн цогц юм. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компакт диск (CD) болон интернэтийн татцаас

өмнө хэрэглээний програм болон үйлдлийн систем нь соронзон диск болон соронзон тууз гэсэн уян орчин дээр бичигддэг байжээ. Одоо програм хангамж нь нийгмийн салшгүй нэг хэсэг болсон байна. Үндсэндээ програм хангамжийг техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг.
Програм хангамжийн давуу тал нь өөрчлөгдөх чадвартаа байх ба хөгжүүлэгчид бизнес, корпорациуд болон ер нь дэлхий дээрх хүн болгонд тус болох төрөл бүрийн програмууд бичиж байна. Одоо үед програмууд янз бүрийн үйлдлийг секундийг хэд хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг.
Өнөөгийн програмууд хүнд хэрэгтэй байхаас сөрөг үйлийн төлөө ч хийгдэж байна.

Агуулга

[нуух]

[засварлах] Төрөл

Ердийн компьютер системийн хувьд програм хангамжийг гурван үндсэн хэсэгт хуваадаг.

[засварлах] Системийн програм хангамж

Техник хангамж, компьютерийн системийг ажиллуулах зориулалттай.
  • төхөөрөмжийн драйвер
  • үйлдийн систем
  • сервер
  • ютилит програм
  • график орчны систем

[засварлах] Програмчлах програм хангамж

Энэ нь програмчлалд зориулагдсан, програмчлахад тус болох зориулалттай.
  • компилятор, компайлер (хөрвүүлэгч)
  • дебаггер (засварлагч, тохируулагч)
  • интерпретер (тайлбарлагч, хэлмэрчлэгч)
  • линкер (холбогч)
  • текст засварлагч
Integrated development environment (нэгдмэл хөгжүүлэлтийн орчин)-д эдгээр үйлдлүүдийг бүгдийг нь багтаасан байдаг.

[засварлах] Хэрэглээний програм хангамж

Хэрэглээний програм хангамж нь эцсийн хэрэглэгчид зориулагдсан, тодорхой үйлдлийг биелүүлэхэд (үүнд ихэнхдээ компьютерийн хөгжүүлэлтэд шууд хамааралгүй) зориулагдсан програм хангамж.
  • мэдээлэл боловсруулах програм хангамж (текст боловсролуулалт, хүснэгтэн мэдээлэл боловсруулалт, и-мэйл гэх мэт)
  • мэдээлэлд хандах програм хангамж (вэб хөтөч, медиа тоглуулагч гэх мэт)
  • энтертайнментийн програм хангамж (видео тоглоом гэх мэт)
  • боловсролын програм хангамж
  • бизнес, байгууллагын програм хангамж (тухайн бизнес, байгууллагад зориулагдаж бүтээсэн програмууд гэх мэт)
  • симуляцийн програм хангамж
  • медиа хөгжүүлэлт (компьютер график, дуу хөгжим засварлах гэх мэт)
  • инженерчлэлийн програм хангамж (CAD гэх мэт)

[засварлах] Гадаад холбоос

No comments:

Post a Comment