Wednesday, April 13, 2011

Мэдээлэл зүйн хичээл

Орчин үеийн компьютер нь доорхи таван төрлийн мэдээллийг( 1) хүлээн авч, (2) боловсруулж,( 3) хадгалж, (4)гаргаж чаддаг электрон машин юм. Үүнд: ·Тоон мэдээлэл (тоонууд) ·Текстэн мэдээлэл (үсэг, үг, өгүүлбэр, текст) ·Графикан мэдээлэл (Зурмал зураг, фото зураг, шугам зураг) ·Дуу авиан мэдээлэл (хөгжим, яриа ,дуу авиа ) ·Видео мэдээлэл (видео кино, хүүхэлдэйн кино, кино зураг) ·Дээрх таван төрлийн мэдээллийг хамтад нь мультимедиа хэмээн нэрлэдэг. Хэрэв компьютер энэ бүх таван төрлийн мэдээлэлтэй ажиллаж чадах бол түүнийг мультимедиа компьютер гэнэ. Харин энэ таван төрлийг мэдээллийг хэрэглэж байгаа компьютерийн программыг мультимедиа программ гэнэ. Компьютер тоотой сайн ажиллаж, түүгээр юу дуртайгаа хийж чаддаг. Тоон хялбарханаар дохио болгон хувиргаж болдог. Мэдээлэл компьютерт дохио хэлбэрэр ордог. Дохионуудыг компьютер хоёртын код [binary code] гэж нэрлэдэг дохионы хэлнийхээ тусламжтайгаар маш амархан тоо болгон хувирган. Хоёртын код нь дурын тоог нэг ба тэгийн тоогоор дүрслэх боломж олгоно. Хэрэв дохио байвал түүнийг “нэг”-ээр дохио байхгүй бол тэгээр тэмдэглэнэ. Дохиог буюу нэг тэгүүдийг компьютерт бит гэж нэрлэнэ. Найман бит нийлээд байтыг үүсгэнэ. Нэг байтанд нэг тэмдэгт буюу нэг үсэг, эсвэл тэгээс 255 хүртэлх нэг тоог, эсвэл график дүрсийн нэг цэг хадгалагдана.255-аас их тоонд хоёр ба түүнээс дээш тооэы байт шаардагдана. Жишээлбэл, 2000 гэсэн тоо нь 255-аас их учир түүнийг 00000111 11010000 гэсэн хоёр байтаар илэрхийлэгддэг байна. Харин текёт, график, дуу авиа ба видео мэдээллийг компьютер эхлээд тоо руу хөрвүүлээд, дараа нь тэр тоогоо дохио болгон хувиргана. Үүний дараа тэдгээр дохионуудыг битүүдээс тогтсон байтуудаар тэмдэглэж бичнэ. Ийнхүү компьютер бүх төрлийн мэдээллийг хоёртын кодонд хөрвүүлж ижилхэн хэлбэрт буюу байтын хэлбэрт хадгалдаг учраас тэдгээр мэдээллийг бүгдийг нь өгөгдлүүд гэсэн нэг нэр томъёогоор нэрлэдэг. Компьютерт их хэмжээний өгөгдлүүдийг хэмжихийн тулд дараахь нэгжүүдийг хэрэглэдэг. Үүнд: 8 Bit (бит )=1B(байт) (1 тэмдэгт) 1KB(килобайт) =1024B (1000 гаруй тэмдэгт) 1MB(Мегобайт)=1024KB(1сая орчим тэмдэгт) 1GB(Гегобайт)=1024MB(1 миллиард орчим тэммдэгт ) 1TB (теробайт)=1024GB (1 триллион орчим тэмдэгт

No comments:

Post a Comment